Нууцлалын бодлого
In EnglishСүүлд шинэчилсэн: 2026.11.18
Core Fit бол дасгал, хоол, нэмэлт тэжээлийн дэлгүүрийн апп. Энэ хуудсанд апп таны талаар юу хадгалдаг, юунд ашигладаг, өөр хэн хардгийг бичсэн.
Core Fit юу хадгалдаг вэ?
- Бүртгэл: нэр, имэйл хаяг. Нууц үгийг өөрөөр нь биш, буцааж сэргээх боломжгүй хувиргасан (хэш) хэлбэрээр л хадгална.
- Эрүүл мэндийн профайл: төрсөн огноо (насыг үүнээс тооцно), хүйс, өндөр, жин, зорилго, дасгалын өдрүүд, хаана дасгал хийдэг, нэг бэлтгэлийн хугацаа, хэрэгсэл, мөн таны өөрөө мэдэгдсэн өвддөг хэсэг. Бүртгэсэн биеийн хэмжээ ч хадгалагдана.
- Хоол, дасгалын бүртгэл: бүртгэсэн хоол, бэлтгэл болон түргэн дасгал, дасгалын төлөвлөгөө, хөтөлбөрүүд.
- Хоолны зураг: зөвхөн хоолны бүртгэл эсвэл хадгалсан хоолонд зураг нэмсэн үед. Жижигрүүлсэн хувийг DigitalOcean Spaces-д хадгална. Тухайн бүртгэл, хоол эсвэл бүртгэлээ устгахад зураг хамт устна.
- Core AI чат: таны мессеж, Core AI-ийн хариулт, шинжилгээний хариунаас уншсан үзүүлэлтүүд. Чатаа эсвэл бүртгэлээ устгах хүртэл хадгалагдана.
- Захиалга: бараа, нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг.
Core AI ба Google Gemini
- Уншуулсан хоол эсвэл шошгоны зургийг Google-ийн Gemini AI руу илгээж уншуулна. Зургийг хадгалахгүй, зөвхөн тухайн өдөр хэдэн удаа уншуулсныг тоолж хадгална. Зургийг хоолны бүртгэлд нэмсэн үед л хадгална.
- Шинжилгээний хариуны файлыг (зураг эсвэл PDF) уншуулахаар Gemini руу нэг удаа илгээнэ. Файлыг хэзээ ч хадгалахгүй. Түүнээс уншсан үзүүлэлтүүд чатаа эсвэл бүртгэлээ устгах хүртэл тухайн чатад үлдэнэ.
- Хариулт танд тохирохын тулд чатын мессеж бүрийн хамт таны профайл, төлөвлөгөөний зорилт, сүүлийн 7 хоногт бүртгэсэн мэдээллийг Gemini руу илгээнэ.
- Core AI зөвхөн Core Fit дэлгүүрт зарагдаж буй бүтээгдэхүүнээс, таны шинжилгээний үзүүлэлт, өөрийн тань дурдсан зорилго, профайлд тулгуурлан санал болгоно.
- Core AI онош тавихгүй. Лавлах хэмжээнээс гадуурх үзүүлэлтийг эмчдээ үзүүлээрэй.
- Core AI эдгээр хүсэлтийг хадгалахгүй байхыг Google-ээс хүсдэг.
- Core AI нь Google-ийн төлбөртэй Gemini үйлчилгээг ашигладаг. Google-ийн нөхцөлийн дагуу эдгээр хүсэлтийг Google загвараа сургахад ашигладаггүй.
Бусад үйлчилгээ
- Захиалгын төлбөрийг QPay хүлээн авна. Core Fit таны карт, банкны мэдээллийг хэзээ ч хардаггүй.
- Open Food Facts: баркодын дугаар бичихэд зөвхөн тэр дугаарыг илгээнэ.
- Нууц үг сэргээх имэйлийг Resend үйлчилгээ илгээнэ (таны имэйл хаяг, сэргээх холбоос).
- Core Fit-ийн сервер, өгөгдлийн сан, файлын сан DigitalOcean дээр байрладаг. Хоолны зураг болон дэлгүүрийн бүтээгдэхүүний зургийг DigitalOcean Spaces-д хадгална.
Хэн хардаг вэ?
- Core Fit дэлгүүрийн ажилтан захиалгыг тань хүргэхийн тулд захиалгын мэдээллийг (бараа, нэр, утасны дугаар, хаяг) хардаг.
- Ажилтан таны эрүүл мэндийн профайл, хоол, дасгалын бүртгэл, Core AI чатыг харах боломжгүй.
Юунд ашигладаг вэ?
- Зөвхөн аппыг танд ажиллуулахад ашиглана. Зар сурталчилгаа байхгүй, таны мэдээллийг худалдахгүй.
Мэдээллээ устгах
- «Профайл» → «Бүртгэлээ устгах» хэсгээс бүртгэлээ устгавал бүртгэл, эрүүл мэндийн профайл, хоол, дасгалын бүртгэл, төлөвлөгөө, чат, сагс, зураг тань бүгд устна.
- Өгсөн захиалгууд тань дэлгүүрт баримт болж үлдэх боловч бүртгэлтэй тань холбоогүй болно.